ХХБ-ны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийг баривчилжээ

Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг  Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилсан тухай мэдээлэл тархлаа.

Олон жил янз бүрийн хууль бус асуудалд нэр холбогдож ирсэн ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийг сүүлийн үед улам их ярих болсон. Түүнийг МАНАН бүлэглэлийн нэг гол хүн гэдэг бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Багануурын уурхайн асуудал гээд олон асуудалд холбоотой гэдэг.

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын мэдээлэлд ч асуудлыг хүчтэй хөндсөн. Тиймээс ийм шуурхай ажиллагаа явуулсан байх гэлцэж байна.

Мөн ХХХБ-ны гүйцэтгэх захирал Н.Орхоныг баривчилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ