Хамгийн эрүүл хүн амтай улс орнуудын жагсаалтыг Испани улс тэргүүлжээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хамгийн “эрүүл” улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Дэлхийн хамгийн эрүүл хүн амтай улс орнуудын жагсаалтыг хамгийн өндөр наслалт бүхий улс орнууд тэргүүлсэн байна.

Үнэлгээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн Банкны мэдээлэлд үндэслэн Блүүмберг гаргасан аж.

Шинжээчид дэлхийн нийт 169 улс орны нийгмийн эрүүл мэндийн түвшинг шинжлээд энэхүү жагсаалтыг гаргасан байна. Энд хүний эрүүл мэнд, дундаж наслалт, тамхи татдаг, таргалалттай хүмүүсийн эзлэх хувь, цэвэр ус, ариун цэврийн нөхцөл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн үзүүлэлтүүдэд үндэслэсэн болно гэжээ. Үүний үр дүнд судлаачид Испани улс судалж буй улсуудын жагсаалтыг тэргүүлж байна гэж үзжээ.

Испани улс 2040 он хүртэл дэлхийн хамгийн урт наслалттай улс байх ба 86 жилийн туршид Испанид зүрх судасны өвчлөл буурч, хорт хавдраар нас барах магадлал багасаж ирсэн байна.

Бусдаасаа илүү өндөр наслалт бүхий 9 улсад Итали, Исланд, Япон, Швейцарь, Швед, Австрали, Сингапур, Норвеги, Израйль орно гэж тодорхойлжээ.

“Эдгээр орнуудад иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эмчилгээний хүртээмж өндөр байгаа нь ийм өндөр үзүүлэлт гарахад нөлөөлсөн” гэж эрдэмтэд мэдээллээ.

Үнэлгээний мэргэжилтнүүд “хүнсний дадал зуршил” нь эрүүл мэндийн түвшинд ноцтой нөлөө үзүүлдэг гэж үзсэн байна.

Тэдний үзэж байгаагаар, энэ хандлага сайтар ажиглагдаж байгаа аж. Хоол тэжээлийн зуршил Газар дундын тэнгис орчмын бүс нутагт зүрх судасны өвчлөл хамгийн доод үзүүлэлттэй байдаг гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ