Хар тамхичин-тотинууд Энэтхэгийн фермерүүдийг айлгаж байна

Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн тариачдыг хар тамхичин-тотинууд айлгаж байна хэмээн Jerusalem Post бичжээ.

Намуу цэцгийн тариалдаг фермерүүд тоть шувуудыг яахаа мэдэхээ больжээ. Тэд 2015 оноос хойш намуугийн фермүүдийг үймүүлж байна.

Хар тамхичин-тотинуудыг чанга яригч, пуужин тавих зэрэг дуу чимээгээр айлган өөр газарт зөөвөрлөсөн ч дахин эргэж иржээ. Орон нутгийн фермерүүдийн тотьтой тэмцэх тэмцэлд эрх баригчдад тусламж үзүүлжээ.

“Бид шувуудыг хамгаалахын тулд боломжит бүхий л аргуудыг туршиж үзсэн. Гэвч эдгээр донтогсод эргэж ирснээр, эрсдэлд ороод байна” гэж нэг фермер хэлсэн байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар нэг тоть нь өдөр бүр 40 хүртэл цэцэг иддэг бөгөөд тэдгээр нь 20-25 грамм опиум агуулдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ