• Хятад улс соронзон галт тэрэг үйлдвэрлэж эхэлнэ

    БХАТИХ-ын төлөөлөгч, Жүн Чэ Жүжөү цахилгаан зүтгүүрт машин механик ХХК-ий ерөнхий захирал Жөү Чинхэ “Хятад улс бие даасан оюуны өмчийн эрх бүхий худалдааны зориулалттай анхны соронзон галт тэргийг зохион бүтээж, 2020 оны эхээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэхүү соронзон галт тэрэг цагт 200 км хурдтай, ийм хурдтай соронзон тээврийн системийн дэлхий дахины хоосон орон зайг нөхнө” гэж мэдэгджээ.

    Тэрбээр “Хамгийн сүүлийн үеийн загвартай соронзон галт тэрэгний угсралт хийж, аялах явцад хяналтын системээр хяналт тавин жолоочгүй аялж болно. Утасгүй холбоо, онлайн хяналт, их өгөгдлийн шинжилгээ зэрэг технологийг ашиглаж, тээврийн хэрэгсэл, зам, эрчим хүчний хангамж зэрэг олон талын ослыг хянаж, жолоочгүй аялах аюулгүй байдлыг баталгаажуулна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ