• “Хэвтүүл”-ийнхэн өөрсдөө ч хэвтмээр “но-той

    2019-03-04

    “Хэвтүүл” хэмээх хөдөлгөөн гарч өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд цуглаан хийлээ. Тэд ЖДҮХС (Жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан)-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг огцорч хэвттэл нь тэмцэхээ илэрхийлэв.  Тэгвэл Хэвтүүлийнхэн хэн болохыг сошиал ертөнц болон нийтийн дунд сонирхогсод олон байна.

    “Хэвтүүл” гэдэг уг нь Чингис хааны үеийн шөнийн харуул манааны албаныхны нэр.CLICK TO TWEET

    Энэ тухай толь бичигт “Шөнийн манаа, харуул, эргүүл – Хоёр мянган хэвтүүл хорчины хамаг бүгд нэгэн түмэн хишигтэй боловХэвтүүлийн цэрэг (шөнийн манааны цэрэг), хэвтүүл манаа [хоршоо] (орд өргөөг сахих шөнийн эргүүл, харуул)” гэжээ.

    Өнөөдрийн “Хэвтүүл”-ийнхэн ч эл агуулгатай адилхан бас л “хамгаалагчид” ажээ.

    Твийтерт үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг зарим хүн  “Нэг хулгайч нь НЭХҮҮЛ гэж баахан жагсаасан чинь нөгөө хулгайч нь сөрөөд ХЭВТҮҮЛ гэж жагсаал хийнэ гэнэ. Хоёр хулгайчийг хоёуланг нь СӨГДҮҮЛ гэсэн жагсаал зохион байгуулдаг юм уу?” гэж бичиж байна.

    УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт АН-аас  нэр дэвшиж байсан М.Хүдэрбаатар, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед НХХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан  Э.Тамир, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга асан Б.Ган-Эрдэнэ нар “Хэвтүүл”-ийн удирдагчид аж. Тэднийг МАНАН-гийнхны захиалгын хөдөлгөөн гэж хардах нэгэн байгаа бол  АН-ын “Алтангадас” буюу Н.Алтанхуягийнхан ард нь байгаа гэлцэнэ. Мөн одоогийн  Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга  С.Эрдэнэ нарыг ч тусалж байгаа гэлцэх.

    Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүд, Монросцветметийн үйлдвэрүүд, алт эрдэнэс, ашигт малтмалын ордын лицензүүдийг төвлөрүүлсэн хэсэг хүн ард нь байгаа гэдэг үнэний ортой.Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатар гэдэг залуу нэг л өдөр Японоос ирсэн тэрбумтан хэмээн шуугиан дэгдээж байсан цаг саяхан. Ингээд зөвлөх байхдаа том том асуудалд нэр холбогдож явсан тухай яриа их бий.

    “Хэвтүүл”-ийн тэргүүн  Э.Тамирыг НХХ-ийн  дэд сайд  байхад нь сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр их бичдэг байсан нь интернэтээр дүүрэн.  “Орхон” их сургуулийн дипломыг худалдаж авсан, “Женко” компанид салбарын эрхлэгч хийж байгаад Японы алдарт Комацугийн Монгол дахь төлөөлөгч болж хөлжсөн нэгэн аж.  10 төгстөлөө хөдөө явж үзээгүй атлаа 30 гараад моринд дуртай болсон гэх зэрэг мэдээллээр Э.Тамирыг “таньж” болох мэт.

    Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газарт дэд сайд байсан учраас  түүнийг “Алтан гадас-т хамаатуулж байгаа бол    “Женко” компанид ажиллаж байсан болохоор нь Х.Баттулгын хүн гэх аж. Мөн Ховд гаралтай учраас Ц.Элбэгдоржтой холбоотой гэх яриа ч дуулдана. Морь уядаг болохоор нь М.Энхболдтой ч холбож яригсад байна. Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байхад уул уурхайн тоног төхөөрөмжийн томоохон шахаа хийж байсан хэмээн бичсэн зүйлс ч тааралдах аж. Ийм л нэг элдэвтэй нөхөр ард түмний нэр барин  ЖДҮ-чдийг “хэвтүүлнэ” гэчихсэн явна.

    Тэгэхээр төрд шахаа хийж, тендер, уул уурхайн лиценз авч баяжсан  бүлэг  нөхдийг хамгаалагсад ийнхүү “Хэвтүүл” хөдөлгөөнийг удирдаж,  цаана байгаа эздийнхээ “Хэвтүүлийн цэрэг” болсон  яваа шиг харагдана.Угаасаа МАНАН-гийн талынхан ЖДҮ-гээр улстөр хийж,улсын баялгийг цөлмөсөн хэргээ саармагжуулах арга хайж яваа нь илт болсон. ЖДҮХС-гаас зээл авч жирийн дундаж бизнесмэнүүдийн боломжийг хулгайлсан нь буруу ч улсыг 30 жил цөлмөгсөд өөрсдийгөө цагаан тагтаа мэт харагдуулах шалтгаан байж таарахгүй.

    Тиймээс  “Хэвтүүл”-ийнхэн өөрсдөө ч хэвтмээр л этгээдүүд аж.

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга асан Б.Ган-Эрдэнэ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ