Хараагүйчүүдийн төвд үйлдвэрлэгддэг эко тор, цаасан дугтуйг 400-800 төгрөгөөр худалдан авах боломжтой

Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв нь хараагүйчүүдийг ажлын байраар ханган даавуун тор, бичгийн хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэж байна.

Тус төв нь нийт 120 ажиллагсадтайгаас 80 орчим нь хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг/blind-enterprise.blogspot.com/.

Даавуун торны үйлдвэрлэлийн хувьд оёдлоос бусад туслах ажлуудыг хийж гүйцэтгэдэг бол, цаасан уут үйлдвэрлэлийн нугалах, наах зэрэг бүх л дамжлагууд дээр хараагүйчүүд ажилладаг байна. Click To Tweet

Хараагүйчүүдийн үйлдвэрлэдэг бичиг хэргийн цаасан уут.

“Эко” торны хувьд өнгө, материал, загвар, хэмжээнээс хамаараад зэрэг 20-30 төрөл болж нэмэгдээд байгаа ажээ. “Эко” торны өргөн сонголтоос өөрт таалагдсанаа, мөн бүх хэмжээний бичиг хэргийн цаасан дугтуйг Хан-Уул үүргийн 19-р хороололт байрлах Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвөөс 400-800 төгрөгөөр худалдан авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ