• Оюутан Б.Базарваань “Шарк Танк”-аас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа

    Бизнесийн №1 реалити шоу болох Шарк Танк хоёр дахь  жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.  Шарк танкийн өчигдөр гарсан нэвтрүүлгээр л гэхэд хөдөлмөрч залуугийн Ногоон Өрөм ХХК, UB Food Truck, охидын The Wasabies хамтлаг,  Зөөлөн чулуун хийц ХХК , уран бүтээлч охины  Бүжинд тохиолдсон явдлууд, Давсчин Bayansan Shagdar зэрэг Монголын гарааны бизнес эрхлэгчид амжилттай хөрөнгө оруулалт авч чадлаа.

    Шарк Танк, Б.Базарваань 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадлаа.

    Хөдөлмөрч залуу, 18 настай Батмөнхийн Базарваань “Ногоон Өрөм” ХХК-ийнхаа 20 хувийг шаркуудад санал болгож, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авав.Түүнийг хийж буй ажлаа танилцуулсны дараа  Энхтүвшин шарк “Би чамайг дэмжинэ” гэж хэлсэн нь бусад шаркуудыг шийдвэрээ өөрчлөхөд хүргэв. Тэрбээр тарих модны нүх ухдаг компани байгуулан ажиллаж байгаа бөгөөд оюутны нэгдүгээр курсээс бие даан хөдөлмөрлөж байгаа нь олон хүнд урам зориг өгч байна.

    Б.Базарваань:

    Би сая арван жил, жолооны курсээ төгссөн. Одоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи Уул уурхайн сургуульд суралцдаг.  Цаашид өөрийгөө улам хөгжүүлнэ. Түүний адтай, зорилготой байдал нь шаркуудад таалагдаж бизнесийг нь дэмжихийн зэрэгцээ залуучуудад үлгэр дууриал болж, цаашид өөрийгөө илүү хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дөрвөн шарк хамтран орууллаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ