Шведийн ресторанд 100 хүн зодолджээ

3-р сарын 3-ны өглөө Шведийн ресторанд 100 орчим хүн зодолдсон тухай орон нутгийн цагдаагийн илтгэлд дурдсаныг Expressen дурджээ. Гетеборг хотын төвд зоогийн газарт олон нийтийн зодоон болсон тухай тодруулжээ.

Цагдаагийн хэлснээр зодооны тухай гомдол 03.28 цагт ирсэн байна. Энэ хэргийг өдөөн хатгасан таван хүн байсан гэж үзэж байгаа аж. Тэднийг саатуулжээ. Энэ үйл явдлын улмаас тус рестораны хамгаалагчид гэмтсэн байна.

Олон нийтийн энэхүү зодооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалтгааныг судалж байгаа аж. Өмнө нь Шведэд машины зогсоол дээр 90 хүн зодолджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ