• Бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын Их сургуулийн захирлаар томилжээ

    Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын Их сургуулийн захирлаар томиллоо. Ш.Лхачинжав нь 1971 онд 1971 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. Хилийн цэргийн дээд сургуулийг хилийн албаны ажилтан, хуульч мэргэжлээр төгсжээ.

    ОХУ-д Хилийн цэргийн академи төгсөн, Герман, Египет улсад мэргэжил дээшлүүлжээ. 2012-2016 онд ХХЕГ-ын даргаар, 2016 оноос ХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм. Шинэ захирал томилогдсоноор өмнөх захирал Л.Энхтөр чөлөөлөгджээ. Мөн ХСИС-ийн захирлаар томилогдоно гэж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ц.Амгаланбаяр Хорих ангид гавьяат хуульч нас барсан хэрэгтэй холбоотойгоор томилогдоогүй юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ