• Арван цаг онгоцонд зорчихдоо хийсэн Солонгос ээжийн үйлдэл дэлхий нийтийн хайрыг татав

    2019-02-28

    Өнгөрсөн хоёрдугаар сарын  13-нд зорчигч Дэйв Коруна фэйсбүүк хуудсан дээрээ Өмнөд Солонгосын нэгэн ээжийн сайхан үйлдлийн тухай бичсэн нь дэлхий нийтийн хайр талархлыг хүлээгээд байна.

    Өмнөд Солонгосын нэгэн ээж Сөүлээс Сан Франциско хүртэл 10 цагийн нислэгээр 4 сартай хүүхэдтэйгээ зорчихдоо хүүхдээ уйлж зорчигчдын ая тухыг алдагдуулах вий хэмээн ихэд санаа зовж,  онгоцны 200 зорчигчид зориулан захиа бичиж, жижиг бэлгийн хамт өгчээ.  Уг бэлгэнд чихний бөглөөс, хэдэн чихэр багтаажээ.

    Зорчигчид  бэлгийг аваад маш их баярлаж, хүүхэд уйлсан ч ээжид уурлахгүй гэдгээ хэлцгээжээ.

    Харин энэ тухай  Dave Corona хэмээх Сан-Францискогийн иргэн фэйсбүүктээ мэдээлснээр уг явдал олон нийтэд хүрчээ.

    Солонгос ээж захидалдаа:

    “Сайн уу. Намайг Жумву гэдэг. Би 4 сартай хүүхэдтэй.  Өнөөдөр би АНУ руу нисч байна. Би ээж, эмээтэйгээ хамт нагац эгчээ эргэх гэж байгаа юм. Энэ миний анхны нислэг учраас  жаахан сандарч, жаахан айж байна.Би жаахан хүүхэдтэй болохоор тэр маань уйлж, та бүхний тав тухыг алдагдуулах вий гэдгээс санаа зовж байна. Би хүүхдээ аль болох уйлуулахгүйг хичээнээ. Гэхдээ амлаж чадахгүйг минь  өршөөгөөрэй.Энд жаахан амттан, бас чихний бөглөөс байгаа. Биднийг чарлаж эхэлбэл хэрэглээрэй. Тавтай аялаарай” гэсэн байжээ.

    Эх сурвалж: nextshark.com

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ