• АНУ, Хятадаас алдагдсан түүхийн 361 дурсгалт зүйлийг буцааж өглөө

    Өнөөдөр олон улсын музейн өдөр. Энэ өдөр буюу 3-р сарын 1-нд Хятадын Үндэсний түүх соёлын дурсгалт зүйлийн газраас мэдээлснээр, 2-р сарын 28-нд АНУ-ын Индианаполис хотноо Хятад улсаас алдагдсан түүхийн дурсгалт зүйлийг хүлээлгэж өгөх ёслол болжээ. Америкийн тал Хятад улсаас алдагдсан түүхийн 361 дурсгалт зүйлийг буцааж өгсөн нь өнөөг хүртэл дурсгалт зүйлийг буцааж өгсөн хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа боллоо гэсэн байна.

    Энэ удаа буцааж өгсөн дурсгалт зүйлсийг 2014 оны 4-р сард Америкийн холбооны мөрдөх товчооны Индианаполисын салбар товчоо илрүүлж хураан авсан юм. Энэ оны 1-р сард Хятад, Америк хоёр тал Хятадын дурсгалт зүйлийг импортлохыг хязгаарлах засгийн газар хоорондын санамж бичигт дахин гарын үсэг зурснаас хойш Хятадаас алдагдсан түүхийн дурсгалт зүйлийг анх удаагаа буцаан өгсөн. 2009 онд санамж бичигт гарын үсэг зурснаас хойш Америкийн тал Хятад улсаас алдагдсан түүхийн дурсгалт зүйлийг ийнхүү гурав дахь удаагаа их хэмжээгээр буцаан өгсөн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ