• Зеленский Порошенког шоронд хорино гэж амаллаа

    Сүүлийн үеийн судалгаагаар жүжигчин Зеленский Украины ерөнхийлөгчийн сонгуульд рейтингээрээ тэргүүлж байна.

    Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский хууль бусаар баяжсан албан тушаалтнуудад тооцож буй эрүүгийн хариуцлага Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа аж. Жүжигчин, улс төрчид, шинжээчдийн хамтаар “клептократ”-д хариултыг бэлтгэж, буруутай этгээдүүдийг шийтгэх болно гэжээ.

    “Одоогийн засгийн газар ард түмнээсээ, дайтаж байгаа армиасаа хулгайлагдсан зүйлсийг бас дахин хулгайлахыг хүсч байна” гэж ярьсан хэмээн “Зеленскийн команд” Facebook хуудас дээр бичжээ.

    Зеленский өнөөгийн ерөнхийлөгч Петро Порошенкогийн сонгуулийн уриа лоозонг  давтаж, “Олон нэр дэвшигч байгаа- Гэхдээ Ерөнхийлөгч ганц”, тэдгээрийн нэг нь эргэлзээгүй шоронд орох болно” хэмээн тэр онцлон тэмдэглэжээ.

    Сүүлийн үеийн санал асуулгаар Владимир Зеленский ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг тэргүүлж явна.  Хоёрдугаарт Петро Порошенко, гуравдугаарт Юлия Тимошенко яваа юм.

    Украины Ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 31-нд болно. 44 нэр дэвшигчид оролцож байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ