• НИТХ-ын даргыг хууль зөрчин сонгосон хэмээн АН шүүхэд хандана

    НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, шүүхэд хандах болсноо мэдээллээ.  Нийслэлийн АН НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонгох санал хураалт хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа ажээ. Заалнаас нэр дэвшсэн хүнээ хасч, санал хураалтыг ил явуулсан нь дэг, хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын бүлэг үзэж байна.

    НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “НИТХ бие дааж, шийдвэр гаргах боломжгүй боллоо. Өнөөдөр олонх болсон МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авдаг, хамжлага  байгууллага нь боллоо. МАН-ынхан удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэж тулгадаг болсон байна. Дарга сонгох гурван удаагийн сонгууль ингэж явагдсан. Өчигдрийн НИТХ-ын даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст хуралдаа нэг ч ирдэггүй МАН-ын генсек С.Амарбаясгалан орж ирсэн. Засаг даргын сонгуулийн тооллогын комисст ч хүчээр орж ирсэн. Энэ нь намынхаа шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэсэн санаа” хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ