• Л.Баасандорж: ШШБЕГ, АТГ-ын ажилчид 68 настай эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэн

    Талийгаач хуульч Л.Бямбаагийн өмгөөлөгч Л.Баасандорж  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    -Та уг хүн амины хэргийн талаарх мэдээллийг бидэнд өгнө үү?

    Энэ сарын 21-ны орой талийгаач Бямбааг ямарч цагдан хорих шийдвэргүйгээр 461-р ангийн нэг өрөөнд ганцаарчлан хорьсон. Энэ нь 68 настай эмэгтэй  хүнийг эрүүдэн шүүж буй хэлбэр юм. Мөн бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын албан тушаалтнууд талийгаачийг үр хүүхэдтэй нь хамт хэрэгт холбогдуулан дарамталсан байна. Өнөөдрийг хүртэл бид талийгаач уг өрөөнд хэнтэй уулзаж, ямар мэдүүлэг өгсөн тухай ямарч мэдээлэл авч чадаагүй байна. Үүнээс үзэхэд Монгол улсад хүний эрх гэдэг хөлний уланд гишгэгдэж, АТГ гэж юунд ч дийлдэшгүй байгууллага бий болсныг харуулж байна. Тэд хүний амийг хохироочихоод, энэ хүн бол авилга өгч байгаад баригдсан хүн гэж хэлж байна. Хулиндаа, тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үздэг. Гэтэл тэд хууль бусаар 24 цаг хорьсноо хаацайлж,  талийгаачийг гэмт хэрэгт холбогдож амиа хоролсон мэтээр зарлалаа. Өнөөдөр АТГ, ШШБГ-ын ажилтнууд юу ч болоогүй мэт инээлдээд хэвийн ажиллаж байна. Ер нь Монгол улсын төрийн байгууллагын ажилтнууд нийлж, энэ хүний амь насыг хохироосон. Тэд үнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Ар гэрийнхний хэлж буйгаар талийгаачийг амиа хорлох хүн биш гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд миний бие ч санал нэг байна.

    -Та талийгаачийн хэргийг өмгөөлж буй хүний хувьд, тухайн үеийн бичлэг үзсэн үү?

    -Миний бие үүнийг эрүүдэн шүүх ажиллагаа гэж үзэж байна. Тус байгууллага бичлэгээ үзүүлэхгүй, өгөхгүй байна. Энэ нь бидний хардах гол шалтгаан бөгөөд мөн сэжигтнийг ар гэрийхэн болон өмгөөлөгчтэйгээ уулзах  хуулийн эрхийг зөрчиж уулзуулаагүй. Бид АТГ болон хуулийн байгууллагын зарим ажилчдад эрүү үүсгэн шалгуулах хүсэлт гаргаад байна.

    -Талийгаач гэрээслэл үлдээсэн нь үнэн  үү, гэрээслэлд юу гэж бичсэн байна вэ?

    -Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Ер нь Монголд АТГ-ыг шалгадаг байгууллага байхгүй, тэд хуульгүй ажилладаг бөгөөд өнөөдөр нэг хүний аминд хүрлээ. Энэ хэрэг нь АТГ-ын ганц мөрдөгчөөр туг тахиад өнгрөлгүй удирдлагуудад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

    -Талийгаачийг хоёр сая долларын авилгалын хэрэгт хүүтэйгээ хамт холбогдсон. Үүнийхээ төлөө өөрийн амиа зольсон гэх яриа гарлаа…

    -АТГ нь маш олон үйл ажиллагааг хууль бусаар явуулж, бусдыг тагнаж, чагнаж, сүрдүүлж, дарамталж, шантаачилдаг болсон. Иймд тус байгууллагын өгсөн мэдээлэлд би эргэлзэж байна.

    -Талийгаач “Салхит”-ийн мөнгний ордны хэрэгт хуулийн зөвлөгөө өгч  байсан уу?

    -Бидэнд тийм мэдээлэл байхгүй. АТГ-аас тийм мэдээлэл тарааж байгаа. Талийгаач нь 10 гаруй жилийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөн хувиараа хуулийн зөвлөгөө өгдөг байсан. Тэр хүнийг авилгалд зуучилсан гэж үзэж буй нь гүтгэлэг юм.

    -Хуульч Бямбасүрэн амиа алдсан хэрэгт энэ хэрэгт  хэн хариуцлага хүлээх ёстой  вэ?

    -Шүүхийн шийдвэргүйгээр хууль зөрчиж хорьсон мөрдөгч болон ШШБЕГ-ын холбогдох ажилтнууд хариуцлага хүлээх ёстой. Цагдаагийн шалгатын явцад хохирогч хэрхэн амиа алдсан нь тогтоогдоно. Мөн АТГ-ын хэрэгт холбогдох мөрдөгчид ажлаа өгөх шаардлагатай. Тэд ажлаа хэвийн хийх нь хэрэг шалгах үйл ажиллагаанд давуу байдлаа ашиглан нөлөөлөх аюултай юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ