• Москвад террорист халдлага зохион байгуулах гэсэн “Исламын улс”-ын дайчдад 12-аас 20 жилийн ял өгчээ

    Шүүхийн зөвшөөрснөөр Москва дахь Францын Элчин сайдын яам руу довтлохоор төлөвлөж байсан терророистуудыг яллажээ.

    Ингушетийн тэдгээр таван иргэнийг “Исламын улс” террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон, зэвсэг хууль бусаар эзэмшсэн, Москвад террорист ажиллагаа үйлдэх төлөвлөгөөнд оролцсон гэж буруутгажээ. Энэ хэргийг Хойд Кавказын дүүргийн Цэргийн шүүх авч хэлэлцжээ.

    Мөрдөн байцаагчид 2017 оны 1-р сарын 1-ний шөнө Москва дахь Францын Элчин сайдын яаманд террорист халдлага зохион байгуулахаар төлөвлөснийг тогтоожээ. Тэднийг шоронд 12-20 жил хорих ялаар шийтгэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ