• “Эко Алтан Заамар”-ын карьерын хананы нурангинд дарагдсан дөрвөн хүн амьд байх магадлал бага байна

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн карьерийн хана нурж, тэнд дарагдсан дөрвөн хүнийг авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

    Уурхайн захирлын мэдээлснээр, тэнд  өчигдөр 17 цагийн үед  карьерын хана нурж,  зургаан ажилтан өртсөнөөс хоёрыг нь гаргаж эмнэлэгт хүргэгджээ. Аврах албаныхан Улаанбаатар хотоос өчигдөр орой нисдэг тэргээр очиж ажилласан байна.

    ОБЕГ-ын мэргэжилтний ярьснаар нуралт үүссэн газар  зургаа,долоон метр усны дээр мөстсөн чулуулаг байгаа бөгөөд тэр дор дарагдсан дөрвөн хүн  амьд байх магадлал бага байгаа аж. Дарагдсан хүмүүсийн хоёр нь эксзкавотар, бульдозар дээр ажиллаж байсан, хоёр нь насосон дээр ажиллаж байжээ.

    ОБЕГ, Мэргэжлийн хяналтынхны мэдээлснээр уг нуралтыг газар хөдлөлтийн нөхцөл байдалтай холбож ярьж болохгүй аж. Албаныхан газар дээр нь очоод урд шөнө тус уурхайн үйл ажиллааг зогсоожээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ