• Анхаар:Өнөөдрөөс эдгээр гялгар уутыг хэрэглэхгүй

    2019-03-01

    Өнөөдрөөс 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хэрэглэхийг хориглосон 2018 оны зургадугаар сарын 20-ны Засгийн газрын 189 дүгээр тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

    Ингэснээр өнөөдрөөс эхлэн  0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглож байгаа юм.Хэрэглэхийг хориглосон гялгар уутанд супермаркетаас хүнс аваад гэртээ авчирдаг гялгар торнууд багтаж байгаа юм. Тиймээс хэрэглэгчид даавуун тор хэрэглэх шаардлагатай болж байна.

    Эдгээр гялгар уутаар өнөөдрөөс хүнсээ зөөхгүй гэсэн үг.

    Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгожээ. БОАЖЯ-наас  нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзан, дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа аж.

    Гялгар уутны байгаль орчинд учруулах хор хөнөөлийн талаар “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхамын ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ