• “Эко Алтан Заамар” компанид ноцтой осол гарлаа

    Өчигдөр “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч 80 метрийн уурхайн гүнд гурван машин дарагджээ.  Цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд “Эко Алтан Заамар” компанийн захиалсан нисдэг тэрэг  ослын газарт очиж ажиллаж байгаа аж. Мөн МХЕГ-аас ажлын хэсэг байгуулагдсан ажиллажээ.

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар зургаан хүн дарагдсаны хоёрыг нь гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна.Тус компани нь “Баян” Базар гэх үлгэр домог мэт их нөөцтэй, олон уурхайтай нэгний уурхай юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ