Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч н.Батнасан даргалж байгаа. Хуралдааны эхэнд С.Амарсайханыг Хотын даргаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Үргэлжлүүлэн НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэв. МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийгөө нэр дэвшүүллээ.
Ингээд МАН-ын бүлгээс завсарлага хүссэнээр нэг цагийн завсарлага авч одоо хурал үргэлжлүүлэн хуралдах гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй