Сошиал сүлжээгээр бага насны хүүхдүүдтэй харьцаж, амиа хорлох даалгавар өгдөг Момо-гийн талаар анхааруулж байна

Шинэ Цэнхэр Халим “Момо”

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан бага насны хүүхдүүдтэй харьцаж, өөрсдийгөө гэмтээх, улмаар амиа хорлох даалгаврыг өгдөг Момо-гийн талаар анхааруулж байна. Момогийн  ард хакерууд байгаа гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.

Момо гэж юу вэ?

Кэйсүкэ Айсавагийн хийсэн тахиан сарвуут Момо дүр

Момо гэдэг нь  ​​бухимдсан, хар хүрээ татсан нүдтэй, том амтай, тахиан сарвуутай, урт хар үстэй эмэгтэй хүний дүр юм. Насанд хүрэгчид Момог харвал  анхаарлаа төвлөрүүлэх ямар ч боломж олгохгүй байгаа мэт ширтэж байгаа мэдрэмж төрүүлнэ.

Момогийн дүр нь  Японы аймшгийн кинонд зориулж Кэйсүкэ Айсавагийн хийсэн дүр бөгөөд зохиол дээрээ төрөхийн хүндрэлээс болж нас баран, шувуу болж шөнө үдшээр нисэн айдсыг дагуулдаг. Click To Tweet

Өмнө нь Инстаграмамаар дамжин олон нийтэд тархаж байсан бол 2018 оны зургадугаар сараас эхлэн сургуулийн насны хүүхдүүд рүү чиглэсэн Момо челлэнж болон харагдах болжээ.

Момо хүүхдүүдтэй хэрхэн холбогддог вэ?

Момо ихэвчлэн WhatsApp, Фэйсбүүкээр дамжуулан холбогдон дотносож улмаар өөрсдийгөө гэмтээх даалгаврыг өгөн, хийхгүй тохиолдолд “чи хараагдана” гэж хэлдэг байна. Хамгийн сүүлийн байдлаар WhatsApp, Фэйсбүүк дээр нэмэгдэн гэр бүлд ээлтэй платформ гэгддэг Youtube kid сувгийн Пеппа Тооройн болон Фортнайт онлайн тоглоомын дундуур гарч ирэх болжээ.

Момо “Пеппа Тоорой” хүүхэлдэйн кинон дундуур гарч ирэх болов.

Манчестерын их сургуулийн Сошиал медиа мэргэжилтэн Доктор Шахла Гобади:

Момогийн дүр хүний анхаарлыг тийм сайн татаж чадаж байгаа нь том нээлт болоод амжилт. Гэхдээ Момог ашиглаж үүнийг хийж байгаа хакеруудыг өөр эерэг зүйл рүү чиглүүлбэл илүү амжилт үзүүлнэ.

Ээжүүдээс авсан мэдээллээр:

-Миний хүү хүзүүндээ хутга тулгачихсан зогсож байсан. Би маш их сандарсан. Тайвшруулсныхаа дараа  юу болсон тухай асуухад зургаан настай хүүг маань хүүхдийн суваг үзэж байхад нь  Момогийн дүрс гарж ирэн “Би чамайг алах болно” гэж сүрдүүлсэн байгаа юм.

-Манчестерийн  нэгэн ээж/нэрээ нууцлахыг хүсэв/: Манай хүүг  сургууль дээрээ бусад хүүхдүүдэд таагүй зүйл удаа дараалан хэлж тавгүйрүүлэн, уйлуулж байна гэж намайг дуудав. Юу гэж хэлдэг тухай асуухад “Чамайг унтаж байхад Момо өрөөнд чинь орж ирээд ална даа” гэсэн. Би ч яахаа мэдэхээ больж, гэртээ ирэн хүүгээсээ асуухад “Момо намайг тэг гэсэн” гэж хариулсан. Үзэж байсан видео дотор нь Момо гарч ирэн, “Бүгдэнд нь Момогоос айх ёстой гэж хэл. Тэгэхгүй бол би чамайг ална” гэсэн байгаа юм.

Момогийн хохирогч болсон тохиолдлууд:

Өнгөрсөн жил Колумбийн 16 настай хүү, 12 настай охин WhatsApp дээрх Момо тоглоомны улмаас нас барсан тохиолдлууд гарч байв. Хэрэг гарсны дараа хүү, охин хоёрын утсыг шалгахад Момо тоглоом илэрсэн.

-Бельгийн Улсын прокурорын газраас 13 настай хүү Момо чаленжийн хохирогч болж өөрийгөө дүүжилсэн тухай 2018 оны арваннэгдүгээр сард мэдэгдэж байв.

Момогийн хохирогч, талийгаач 18 настай Маниш Сарки

-Хойд Энэтхэгт 18 настай Маниш Сарки 2018 оны наймдугаар сард нас барсан байдалтай олдсон. Хүүгийн ээжээс тодруулахад Маниш Сарки нь Момо тоглоом тоглодог байсан байв.

Момо Цэнхэр Халимын жишгээр явж байна:

Момо нь өдөрт өөрийгөө гэмтээх, цаашлаад амиа хорлоход хүргэдэг 50 даалгавар бүхий Цэнхэр халим  тоглоомтой төстэй.Цэнхэр Халимыг Оросоос үүсэлтэй гэж үздэг бөгөөд зөвхөн Орост гэхэд 130 хүн Цэнхэр Халимыг тоглон амиа хорлосон байдаг.

Бага насны хүүхдээ хэрхэн Момогоос хамгаалах вэ?

  • Хүүхдийнхээ юу үзэж байгаад байнга анхаарлаа хандуул
  • Хүүхэдтэйгээ байнга илэн далангүйгаар ярилцаж бай
  • Хүүхэддээ өөрийнхөө хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ “үгүй” гэж хэлж болдгийг ойлгуул

Бэлтгэсэн:Г.Сүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ