• ФОТО:Цэвэрлэх байгууламжийн цэвэр ирээдүйг бэлгэдсэн лам,гоо бүсгүй,арвай буудай

    2019-02-28

    Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнөөдрөөс эхэлж байгааг мэдэгдэж, шавь тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми нарын албаны хүмүүс оролцлоо.

    Уг барилгыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барьж байгаа ба   хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд  40 га талбайд баригдах юм. ТЭЗҮ-д зааснаар лагийг боловсруулан  биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах аж.

    БНХАУ-ын  “Чайна тисижу сивил инженеринг групп” ба “Бээжин констракшн инженеринг групп консерциум” барих ба  үндсэн барилга байгууламжуудыг гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.Шав тавих ёслол дээр албаны хүмүүс арвай буудай цацаж, гоо бүсгүйчүүдээр чимэг хийж, лам нараар ном уншуулжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ