• Ц.Амгаланбаяр:461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлсөн

    2019-02-28

    2019 оны хоёрдугаар сарын  22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас саатуулагдан шалгагдаж байсан иргэн Б-ийн амь нас хохирсон харамсалтай явдал гарсан. Үүнтэй  холбоотойгоор ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа аж.

    Энэ талаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр:

    Шалгалтаар тухайн үед ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга хяналт сул тавьсан,  давхрын харуул хамгаалалт, дүрс бичлэг хариуцсан албан хаагчид  ажлын байран дээрээ сонор сэрэмж алдан хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон.

    Хэрэг гарснаас хойш хоёр цагийн  дараа тухайн үед ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

    461 дүгээр хорих анги нь улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргээр цагдан хоригдож байгаа хүмүүс хүйсийн ялгаварлагүйгээр, мөн хорих ял авсан тохиолдолд ангид хуваарилагдах хүртэл тус хорих ангид байлгадаг байна.  Хорих ангийн 1, 2 дугаар давхар нь тус тус бусад хорих ангиудтай тэнцэхүйц ачаалалтай, 24 цагийн турш хөл хөдөлгөөнтэй байдаг учраас маш сайн хяналт тавьж байх хэрэгтэй обьект .

    461 дүгээр хорих ангийг даргыг тухайн үед согтуу байсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан тухай ШШГЕГ-ын дарга Ц.АмгаланбаярАнгийн дарга ар гэрийнхэнтэй нь уулзаагүй юм байна лээ. Харин хэргийн газрын үзлэг хийхэд ангийн дарга цагдаагийн ажилтнууд, прокуроруудтай хамт байсан. Хэрэв согтуу байсан бол албаны хүмүүс согтуу байсан гэж ярих байсан болов уу” гэв.

    Шалгалтын дүнг ШШГЕГ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

    2019 оны хоёрдугаар сарын  22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б-ийн амь нас хохирсон хэрэг эрүүгийн хэрэгт тооцогдож  Цагдаагийн байгууллагад  шалгагдаж байгаа учраас хэргийн мэдээллийг өгөх боломжгүй гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ