• Сирийг Арабын холбоонд буцааж оруулах асуудлыг хэлэлцэнэ

    Тунисын ерөнхийлөгчийн ордноос мэдэгдсэнээр 3-р сарын сүүлчээр болох Арабын холбооны орнуудын дээд хэмжээний уулзалтаар Сири улсыг Арабын холбоонд буцааж оруулах асуудлыг авч хэлэлцэнэ гэж тэмдэглэлээ.

    Тунисын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Саида Караш “Саяхан өндөрлөсөн Арабын холбоо ба Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар, холбогдох орнууд Сири улсыг Арабын холбоонд буцааж оруулах асуудлыг авч хэлэлцлээ. Сирийн үймээнийг улс төрийн аргаар эцэслүүлж, тогтвортой байдлыг сэргээх ёстой гэж Арабын холбооны орнууд үзэж байна” гэжээ.

    3-р сарын 31-нд Тунис хотноо Арабын холбооны ХХХ дээд уулзалт болно. 2011 онд Сирийн хямрал гарсны дараа, Арабын холбоо Сирийн гишүүнчлэлийг түр цуцалсан билээ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ