Далд уурхайн хөндлөн нэвтрэлтийг энэ хугацаанд 15-16 км ахиулахаар болжээ. “Оюутолгой” компани 2019 онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 180-220 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх таамаглалаа хэвээр үлдээжээ.
Оюутолгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэл, чулуулгийн нөхцөл байдлаас шалтгаалж 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ гэж байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл гуравдугаар улирал болж хойшлох магадлалтайг өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан билээ. Энэ асуудал ч хэвээрээ байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй