• НИТХ-ын даргын суудлын төлөө МАН-ын бүлэг хоёр талд хуралдан “дайтахад” бэлдэж байна

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXII дугаар хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон. Энэхүү хурлаар НИТХ-ын шинэ даргыг сонгож томилох товтой юм. Гэсэн ч МАН-ын бүлэг хуралдаж байгаа тул хуралдаан эхлээгүй байна.

    НИТХ-ын дарга асан С.Амарсайхан өчигдөр  /2019.02.27/ Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар батламжлагдан, тамга тэмдгээ аван, ажилдаа орсон. Тиймээс С.Амарсайханы оронд шинэ даргыг сонгоно. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу эрх баригч намын бүлгээс Р.Дагвын нэрийг оруулж ирэх нь тодорхой.

    Гэвч НИТХ дахь МАН-ын зарим гишүүд заалнаас Ц.Сандаг-Очир, Ж.Батсайхан нарын аль нэгийг нь нэр дэвшүүлэхээр ярьж байгаа аж. Ийнхүү МАН-ын бүлэг хоёр талд хуралдаж байна. Намын бодлого сөрсөн хэргээр МАН-аас хасагдсан Ц.Сандуй, С.Мөнхчулуун нар ч байгаа аж. Мөн энэ удаа НИТХ-ын даргад заалнаас нэр дэвшсэн нөхдүүд ч МАН-аас хасагдах болзлоо хангана гэсэн үг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ