• Махны хэрэглээгээ хянаж, зайдас,хиам,лаазалсан махнаас бүрмөсөн татгалзахыг зөвлөжээ

    2019-02-27

    Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гэдэг нь   бүх  төрлийн махыг давслах,утах зэргээр  хадгалах хугацааг уртасгахыг хэлнэ.   Зайдас, хиам, утсан цацагт хяруулын мах, хатаасан үхрийн мах, лаазалсан махнууд боловсруулсан маханд орно.  Эдгээр бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь давсны өндөр агууламжтай, муу өөх тостой байдаг.

    Америкийн хавдар судлалын төвийн захирал Доктор Найжел Броктон энэ талаар дараахь зөвлөгөөг өгчээ.

    Өдөрт 15 грамм буюу нэг зүсэм хиамыг талхан дээр тавьж идвэл хорт хавдартай болох эрсдэл 15 хувиар нэмэгдэнэ.

    Харин өдөр болгон 50 грамм буюу 3 зүсэм хиам идвэл colorectal хавдартай болох магадлал 18 хувиар нэмэгдэнэ. Харин боловсруулалтад ороогүй улаан махыг өдөрт 100 граммаас илүүтэй хэрэглэсэн тохиолдолд л хорд хавдрын аюултай. Өөрөөр хэлбэл, улаан махыг тааруулж хэрэглэ гэсэн үг.  Тийм учраас Америкийн хавдар судлалын төвөөс хүмүүст улаан махныхаа хэрэглээгээ хянаж,  боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзахыг зөвлөж байна. Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн  ходоодны хорт хавдар бий болгодог тухай судалгааны үр дүн олон байдаг. Харин саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар боловсруулсан мах ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах өндөр магадлалтай байдгийг тогтоожээ.

    Америкийн махны судалгааны төв:

    Нитрит хольсон махан  бүтээгдэхүүн ягаан өнгөтэй, өвөрмөц амттай болдог. Нитритэнд лактик хүчлийг хамт нэмж илүү хурц амттай болгодог.

    Хүрэн манжин, цоохор майлз зэрэг хүнсний ногоонд байгалийн нитрит агуулагддаг бөгөөд тэр нь хорд хавдар үүсгэдэггүй ажээ.

    Сүүлийн үед боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “органик”, “нитрат агуулаагүй”, “нитрит агуулаагүй” гэсэн шошгуудыг  ихээр хэрэглэх болсон.  Харин байгалийн нитритийн агууламжтай цоохор майлз болон хүрэн манжингийн  шүүсийг хольж дулаан боловсруултад оруулснаар байгалийн нитритийг хорт хавдар үүсгэдэг нитрит болгон хувирган,  нитритийн өндөр агууламжтай байж болзошгүй гэж nutritionist ууд анхааруулсаар байна.

    “Органик”, “нитрат агуулаагүй”, “нитрит агуулаагүй”, “жинхэнэ махаар хийдэг”  зэрэг шошгуудад итгэлгүй боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээс татгалзах нь хамгийн найдвартай сонголт юм.

     Эх сурвалж:nytimes

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ