• Дэлхийд хамгийн бага жинтэй төрсөн хүү эсэн мэнд торниж гэртээ харьжээ

    Avatar

    gereg

    2019-02-27

    Японы Токиогийн Кэйо их сургуулиас хоёр гарын атганд багтахаар төрсөн буюу дөнгөж 268 грамм жинтэй байсан хүүг өсгөж бойжуулан 3200 гаруй грамм болгож эсэн мэнд гэрт нь хариулснаа зарлажээ. Энэ нь дэлхийд хамгийн бага жинтэй төрөөд амьдарсан анхны тохиолдол аж. Хүү өнгөрсөн жилийн наймдугаар сард 24 долоо хоногтой хагалгаагаар төрсөн бөгөөд  хоёр гарын атганд багтахаар хэмжээтэй хүүд эрчимт эмчилгээ хийж эхэлжээ.

    Улмаар хүүгийн    бие аажмаар  өссөөр 3200 гаруй грамм жинтэй болсон байна.Японд 1,000 граммаас бага жинтэй төрсөн хүүхдүүдийн амьдрах магадлал 90 хувьтай байдаг бол 300 грамм хүрэхгүй жинтэй нярайн хувьд магадлал маш бага байдаг гэнэ.

    Үүнээс өмнө  2009 онд Германд  274 грамм жинтэй хүүхэд төрсөн нь хамгийн бага жинтэй төрсөн хүүхдээр бүртгэгдээд байжээ.  Айовагийн их сургуулийн бүртгэлд дурдсанаар  хамгийн бага жинтэй охин нь 252 грамм жинтэй байсан бөгөөд  мөн 2015 онд Германд төржээ.”Би хүүхдийг жижигхэн төрсөн ч гэсэн гэртээ харьж  чадна гэдгийг  хүмүүст мэдэгдэхийг хүсч байна” гэж доктор Такеши Аримицүд хэлсэн байна.

    Эх сурвалж: Japan times

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ