Ц.Нямдорж:Намайг ажлаа өг гэж байгаа нь захиалгатай зүйл

2019-02-27

Өнөөдөр хуульч,өмгөөлөгч Ч.Оросоо тэргүүтэй хэсэг хуульчид ШШГЕГ-ийн хорих байранд хуульч амь насаа алдсан болон бусад төрийн байгууллагад гарсан хэргүүдтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан. 

Эдгээр асуудалтай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж буй тохиолдол анхных биш. Харин сайд энэ асуудлаар Мэдээ.мн вэб сайтад тодруулга өгчээ.

Ц.Нямдорж: Эдгээр асуудалд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрох шаардлага тавьж буй асуудлаар сайд Ц.Нямдорж medee.mn вэб сайтад “Надтай хариуцлага тооц гэж байгаа зүйл бол захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой. Өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж “дугуй эргэчих” гээд байгаа учраас тэрнээс өрсөж, далимдуулж байгаа зүйлүүд бий” гэжээ.

Тэрбээр ШШГЕГ-ын хорих ангид амь насаа алдсан талийгаач шүүгч Л.Бямбааг таньдаг байсан,  хамтдаа Улсын прокурорт нэг конторт сууж байсан. 10 гаруй жил нэг конторт ажилласан хэмээжээ. Хэрэг явдал яагаад гарсныг хууль,хяналтын байгууллага шалгаж байгаа учраас нэг талыг барьсан мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ