• ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

    2019-02-27

     Хуульч, өмгөөлөгч Г.Оросоо тэргүүтэй хэсэг хуульчид өнөөдөр Цагдан хорих байранд амиа алдсан шүүгчийн талаар болон үүнтэй холбоотой зарим асуудлаар   мэдээлэл хийлээ.Тэд төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллагад Монгол Улсын иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ ганц биш гэдгийг сануулж, ЗТХЯ-ны   удирдах албан тушаалтан бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан,нийслэлийн томоохон дүүргийн удирдах албан тушаалтан бусдад хутгалуулж гэмтэл авсан. Увс аймгийн Баруунтуруун суманд  байлдагч амиа хорлосон, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байдаг цэргийн ангийн байлдагч  амь насаа алдсан гэх нийгмийг цочроосон гэмт хэргүүд цуврал хэрэг шиг гардаг боллоо гэв.

    Саатуулах байранд байсан хүн хүртэл амиа алдаж байгаа нь  зэрлэгшсэн нийгэм рүү явж байгаагийн илрэл. Хуульчид нийгмийн инженер байх ёстой учраас бид зүгээр суухгүй гэв. Тиймээс ноцтой хэргүүд гараад байхад  ХЗДХ-ийн  сайд Ц.Нямдорж таг дуугүй байгаад олон мянган төрийн албан хаагч, талийгаачийн ар гэр, төрөл садан, нийгмийн бухимдлыг түрүүлж байна гэв.Тиймээс тэд ҮАБЗ-д эдгээр хэргүүдэд анхаарал хандуулахыг уриалж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ