• Ч.Улаан:ЖДҮ-ийн санд хэдэн төгрөг байгааг хэлэх боломжгүй

    Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнд үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн. Түүний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар нэмэлт мэдээлэл хийлээ.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Засгийн газрын тусгай сангууд болох Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮДС-тай холбоотой шалгалт хийхэд тодорхой
    хэмжээний зөрчил байна. Шалгалт хийж байна. Үүний хажуугаар зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй аж ахуйн нэгж, албан тушаалтнуудтай хариуцлага тооцно.

    Хуулийн байгууллагын шалгалт дуусаагүй байна. Тэрний дараа мэдээллийг нь ил тод болгоно. Зарим мэдээллийг шууд зарлах боломжгүй. Тусгай сангаас авсан зээлүүд эргэн төлөгдөж байгаа. Түүнийг мэдээлэх боломжгүй. ЖДҮ гэхэд 100 тэрбум төгрөгийн
    өртэй байна. Цаашдаа Сангийн яамтай ярьж байна. Олгосон зээлийг эргэн төлүүлэх, барагдуулах зээлийн төлөлтийн хуваарийг шинэчилнэ. Тэгэхгүйгээр зээл гаргах боломжгүй, эргэн төлөлттөө суутгагдаж байна.

    Гэрээний дагуу алданги төлөх ёстой. Бид гурван туйлтай зорилгыг бий болгохоор зорьж байна. Өр төлбөрөө барагдуулна, үйлдвэрлэгчдээ дэмжинэ. ЖДҮ-ийн санд хэдэн төгрөг байгааг хэлэх боломжгүй. Энэ чухал биш. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. ЖДҮ сангийн ажил хариуцсан холбогдох албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгаж байгаа.

    Түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэг гэж хүнийг томилсон. Өмнө нь Сангийн яаманд ажиллаж байсан. Оюу Толгойг шалгах ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан” хэмээн мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ