• Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэлээ

    Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнд үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа.

    Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.

    Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа.

    Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтаар тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байна. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна.

    Энэ талаар тодруулахад 2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулаад өгчихсөн гэхчлэн хариулт өгч байгаа. Бүртгэлтэй утасны дугаар нь зөрчилтэй, барьцаа хөрөнгөгүйгээр олгогдсон зэрэг зөрчил илэрсэн” гэж мэдэгдлээ.

    Мэдээллийг бүрэн эхээр нь видео мэдээллээс үзнэ үү. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ