• АНУ-ын сэтгүүлчдийг Ханойд буусан буудлаас нь шилжүүлжээ

    Ерөнхийлөгч Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг сурвалжлахаар ирсэн АНУ-ын сэтгүүлчдийг Ханой хотод буусан зочид буудлаас нь өөр зочид буудал руу шилжүүлжээ. Энэ талаар Вьетнамын Гадаад харилцааны яам сэтгүүлчдэд мэдэгдсэний дараа Цагаан ордон дахь “CNN” телевизийн сэтгүүлч Жим Акоста  “АНУ-ын сэтгүүлчид хэдэн өдөр уулзалтад бэлдсэн зочид буудлаасаа хөөгдөв” гэж жиргэлээ.

    Сэтгүүлчдийг ачаагаа аваад өөр зочид буудал руу шилжихэд зөвхөн нэг цагийн хугацаа л өгсөн байна. “Вашингтон пост” сонины сэтгүүлч Жон Хадсон цагийг нь тулгаж өөр зочид буудалд оруулах болсоныг буруутгажээ.

    Энэхүү зочид буудлыг сольсон нь Ким Жон Ун өөрийн буусан зочид буудалдаа АНУ-ын хэвлэлийн төв байхыг хүсээгүйтэй холбоотой байх гэж бичиж байна. Сэтгүүлчид олон улсын хэвлэлийн төвөөс холгүй зочид буудалд буусан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ