• Путин өнөөдөр Арктикийг хөгжүүлэх талаар ярилцахаас гадна Нетаньяхутай уулзана

    Оросын ерөнхийлөгч Өнөөдөр 2-р сарын 27-нд Засгийн газрын гишүүдтэйгээ болон, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзана.

    Албан тушаалтнуудтай хийх уулзалтын гол сэдэв нь Арктикийн хөгжил байх аж. Алс Дорнодыг хөгжүүлэх сайд Александр Козлов, Атомын энергийн “Росатом” корпорацийн Ерөнхий захирал Алексей Лихачев нар энэ сэдвээр илтгэл тавих болно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

    Нетаньяхтай хийх хэлэлцээний асуудлын тухайд хоёр талын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт тулгарч буй гол асуудлууд, түүнчлэн Палестин, Израиль, Сирийн байдал зэрэг Ойрхи Дорнодын нөхцөл байдал зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ