• Хотын шинэ дарга С.Амарсайханыг Ерөнхий сайд шууд батламжилна

    Өчигдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хотын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэж НИТХ-ын дарга С.Амарсайхан олонхийн саналыг аваад байна. Өрсөлдөгч С.Мөнхчулуунаас 5 хүний санал илүү авч дараагийн хотын дарга болох эрхийг аваад байна. Түүнийг хотын шинэ даргаар Ерөнхий сайд батламжлах гэсэн даваа л үлдсэн.

    Харин Ерөнхий сайдын хувьд хуулийнхаа 5 хоногийн хугацаанд багтаад түүнийг шууд батламжлах болно. Учир нь тэрбээр намынхаа бодлогоор хотын дарга болж байгаа юм. Өмнө нь түүнийг ялсан С.Мөнхчулууныг яагаад батламжлаагүй гэхээр МАН-ын дүрмийн шинэ заалтыг зөрчсөн болон МАНАН бүлэглэлийнх хэмээн дэмжээгүй аж. Тиймээс С.Мөнхчулууныг буцаасан билээ.

    Ерөнхий сайд НИТХ-ээс сонгогдсон хотын даргад нэр дэвшигчийг хуулийн хүрээнд зөвхөн нэг удаа буцаах эрхтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын  тухай хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэсэн заалт бий. Тэгэхээр С.Амарсайхан хотын шинэ даргаар ямар нэг асуудалгүй батламжлагдах нь тодорхой болоод байна.

    С.Амарсайханы хувьд нийслэлд найман жил ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа, ИТХ-ын даргаар ажиллаж байгаад Засаг дарга болж байгаа нэгэн.Түүнд хотын ажил амьдралыг мэддэг, удирдлагын туршлагатай, хамгийн гол нь МАН-ын удирдлагатай нэг баг болж ажиллаж чадах гэх мэт олон давуу талууд байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ