• С.Амарсайхан,С.Мөнхчулуун нарын хооронд хоёр дахь удаагаа нууц санал хураалт явагдаж байна

    2019-02-26

    Өнөөдөр 12 цагийн үед эхэлсэн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан оройн 19 цаг хүртэл дундаа гурван удаагийн завсарлагатайгаар үргэлжилж, МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, бие даан нэр дэвшигч С.Мөнхчулуун нарын хооронд нууц санал хураалт эхэллээ. Нууц санал хураалтын өмнө тооллогын комиссыг  баталсан бөгөөд комисст НИТХ-ын төлөөлөгч,МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл,  Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван гишүүд багтсан.

    Нууц санал хураалтын өмнө зарим төлөөлөгчид тооллогын комиссын журмын талаар санал хэлсэн.

    НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү:

    Тооллогын комиссын журмын төсөлд тодорхой заалтууд орох ёстой.Нэгдүгээрт,жирийн иргэд, хэвлэл мэдээллийнхэнд сонгуулийн үйл явцыг ажиглах боломжжийг олгоё гэсэн санал хэлэв.

    ИТХ-ын төлөөлөгч Мөнхбат мөн ажиглагчтай байх, нууц санал хураалтын үр дүнг зураг авах, хэн нэгэнд харуулахгүй байх ёстой гэсэн санал дэвшүүлэв. Мөн хэвлэл мэдээллийн төлөөллийг ажиглах эрхтэй байх боломжийг олгох санал дэвшүүлэв.

    ИТХ-ын төлөөлөгч Сандаг-Очир тооллогын комиссын журам бүрхэг байна.Хурлын процесс шүүх дээр очиж магадгүй. Санал авч  байгаа байрыг ил тод харуулах, лайваар үзүүлэх боломжийг олгох ёстой. Мөн хэл ам гаргахгүйн тулд хоёр нэр дэвшигчийг санал хураах байранд ажиглагчаар суулгах санал гаргаж байна.

    Ц.Байгальмаа:

    Өмнөх санал хураалтан дээр саналын  хуудсан дээр тэмдэглэгээ хийсэн асуудал гарсан. Тиймээс гарны байрлалыг хүртэл хянах ёстой.

    Батсайхан: Тооллогын комиссыг үнэн зөв ажиллана гэдэгт эргэлзэж байгаа учраас бид зөвхөн энэ асуудлаар 5 цаг маргалдлаа.Тийм учраас тооллогын комиссын журам тодорхой байх ёстой.

    Батсүмбэрэл:

    Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг та бүхэн баталсан. Тооллогын комисс бие даан журмаа гаргах үүрэгтэй. Гэхдээ бид та бүхний асуудлаар дахин зөвлөлдөе.

    Зөвлөлдсөний эцэст ямартай ч гар утсаар саналын хуудасны зураг дарж, баталгаажуулахаас сэргийлж, гар утсаа тусдаа хайрцаганд хийгээд саналаа өгөв.

    Санал хураалтад нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ