Сарын тэмдэг бол бузар үзэгдэл гэх ойлголтыг харуулсан баримтат кино Оскар авлаа

Кино сонирхогчдын ярианы сэдэв болоод байгаа “Оскар-2019”-ийн Шилдэг богино хэмжээний баримтат киноны шагналыг Period. End of sentence бүтээл гардан аваад байна.

Баримтат киноны агуулга нь  Энэтхэгийн хөдөөгийн тосгоныхны  эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой бусармаг ойлголтыг харуулжээ. Тэнд охид, эмэгтэйчүүдэд  сарын тэмдэг ирэхийг бузар явдал гэж үздэг бөгөөд биений юм ирсэн  тэдгээр өдрүүдэд боловсролын байгууллага болон сүм хийд рүү зүглүүлдэггүй байна.   Улмаар ариун цэврийн хэрэглэл гэх ойлголт ч байхгүй аж.

Тухайн тосгоны нэгэн эмэгтэй энэ бусармаг явдалтай  тэмцэж, улмаар ариун цэврийн хэрэглэлийг үйлдвэрлэж эхэлснээр кино үргэлжилнэ.

Period. End of sentence-ийн найруулагч Раяка Зехтабчи:

Миний сарын тэмдэг ирсэн учраас уйлаагүй шүү. Зүгээр л Оскарын шагналтан болсондоо баяртай байгаа учраас уйлж байна.Энэтхэгийн нэгэн бөглүү тосгонд “сарын тэмдэг”-ийн тухай ойлголт “ичгүүртэй, шившигтэй” явдалд тооцогдож байна.  Харин бидний дунд ямар хандлагатай байна вэ? Сарын тэмдэг гэж юу вэ?

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ