• Тооллогын комиссын бүрэлдэхүүнд ач холбогдол өгснөөс ИТХ-ын хуралдаан сунжирч байна

    С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар хотын даргад өрсөлдөж байна

    НИТХ-ын VII хуралдаан ээлжит бусаар хуралдаж, хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна.  МАН-ын дарга,Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр хоёр дахь удаагаа санал оруулж ирсэн бол өмнөх хурлаас нэр дэвшээд Ерөнхий сайдаас нэр нь буцаагдсан С.Мөнхчулуун дахин нэр дэвшихээ мэдэгдсэн. Түүнийг нэгдмэл байх намын удирдлагын байр суурийг зөрчсөн,60 тэрбумын бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагч гэх зэрэг шалтгаанаар МАН-ын гишүүнчлэлээс хасаад байгаа билээ.

    Тэрбээр тооллогын комисс шударга ажиллаж, төлөөлөгчдийг шударгаар саналаа өгөх боломжийг хангаж өгөхийг хүссэн. Мөн хурал эхлэх үед  ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон С.Амарсайханыг хотын дарга болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж,бяцхан үймээн   гаргахыг оролдсон ч цагдаа нар саатуулсан.  НИТХ-ын хэвлэлийн албанаас  “ Улс төрийн зорилготой гэж харж байна” гэсэн тайлбар өгсөн. Хуралдаан эхлээд удаагүй байхад АН-ын бүлгээс завсарлага аваад орсон ч одоо дахин завсарлаад байна.

    Завсарлагын шалтгаан нь тооллогын комист хэнийг оруулах вэ гэдэг асуудал.

    Учир нь өмнөх хуралдааны үеэр МАН-ын дарга, удирдлагын зүгээс нийслэлийн Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч С.Мөнхчулуунд ялагдсан. Дараа нь С.Амарсайханыг дэмжигчдийн зүгээс С.Мөнхчулууны талынхныг тооллоо хийх явцад ажиллачихлаа гэсэн хардлага гарч байсан.Процессыг ажиглахад үнэхээр л тооллогын явцад олонхи нь С.Амарсайханд өгсөн анхны санал хураалтыг будилуулчихсан харагдсан. Тиймээс энэ удаа өрсөлдөгч хоёр тал тооллогын комисын бүрэлдэхүүнд ихэд ач холбогдол өгөв. Өмнөх хурлын үеэр  С.Амарсайхан нэр дэвшигч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан нарыг, С.Мөнхчулууны зүгээс     Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан нарыг санал болгож,АН-аас Ц.Одонтунгалагийг тооллогын комист оруулсан. Тухайн үед АН (одоо ч адилхан) МАН-аас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг дэмжсэн билээ.

    Тэгвэл энэ удаа С.Амарсайханыг дэмжигч тал буюу нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс тооллогын комист ИТХ-ын төлөөлөгч,МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон төлөөлөгч С.Батсүмбэрэл,Отгонсүх,Мөнхжаргал,Төмөрбаатар нарыг оруулахаар нэр оруулаад байна.  Тиймээс тооллогын комистой холбоотойгоор АН-аас  завсарлага аваад байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ