Ким Жөн Уны байрласан газрыг нууцалж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр Вьетнамын нийслэл Ханой хотод хүрэлцэн очсон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус хотын түүхэн зочид буудал болох “Sofitel Legend Metropole”-д эсвэл “Melia” зочид буудалд байрласан байж магадгүй аж.

Ким Жөн Уны байрлах зочид буудлыг БНАСАУ албан ёсоор мэдэгдээгүй боловч түүнийг байрлуулахын тулд дээрх хоёр зочид буудлыг тусгайлан захиалсан байж магадгүй гэж хэвлэлүүд эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилж байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагаа уулзахаар Ханой хотод өөрийн хуягт галт тэргээр мягмар гарагийн өглөө хүрэлцэн очоод байгаа юм. Трамп, Ким нар энэ сарын 27, 28-нд уулзана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ