Музейн нээлттэй өдрөөр 10-аас доош насныханд үйлчлэхгүй

Ирэх 3 дугаар сарын 1-3-нд “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах гэж байна.

БСШУС-ын сайдын 2018 оны тушаалын дагуу, гуравдугаар сарын эхний долоо хоногт энэхүү өдрүүдийг зохион байгуулж эхэлсэн. Энэ нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Энэ жилийн хувьд  халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор музей 10-аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агааржуулж байх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргаад байна.
Мөн музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой түвшинд байлгах чиглэл өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ