• Шүүгчдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримт тогтоогдоогүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзжээ

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд тэдний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгий прокурорын байгууллагад хүргүүлээд байсан.

    Нийслэлийн прокуророос АТГ-д хариу иржээ.Уг хариунд Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн хариу өгчээ. Уг бичгээ Шүүхийн ерөнхий зөвлөл болон УДШ-ийн Тамгын газарт хүргүүлсэн байна.

    Нийслэлийн прокуророос зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй,тиймээс АТГ-ын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ