Нийслэлийн шинэ Засаг даргыг тодруулна

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж хотын даргын асуудлыг шийдвэрлэнэ. Су.Батболдыг ажлаа өгснөөс хойш хоёр сар гаруй нийслэл хот даргагүй байгаа. Сарын өмнө НИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж С.Мөнхчулуун ялсан ч Ерөнхий сайд батламжлаагүй. Тэгвэл энэ хооронд намын бодлого сөрсөн хэмээн С.Мөнхчулууныг МАН-аас хасаад байгаа. Харин тэрбээр дахин өөрийн нэрийг дэвшүүлж, заалнаас өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.

МАН-ын удирдлагууд С.Амарсайханыг дахин зүтгүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, дахин санал хурааж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид энэ сарын 22-нд хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг өнөөдөр буюу 26-ны өдөр зохион байгуулахаар товлосон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ