Инчеон-Улаанбаатарын чиглэлд Asiana Airlines нэмэлт нислэг үйлдэх эрх авчээ

2019-02-26

Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр  Asiana Airlines, Jeju Air, T’way Air, Eastar Jet компаниуд   өрсөлдөж байгаа бөгөөд БНСУ-ын  Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас сонгон шалгаруулалтыг зарлах тухай бид мэдээлж байсан.
Тэгвэл өчигдөр Солонгосын Засгийн газар уг сонгон шалгаруулалтад Asiana Airlines тэнцсэнийг зарлажээ.Ингэснээр Asiana Airline компани долоо хоногт гурван удаа Улаанбаатар- Инчеон чиглэлд нисэх аж. Харин  Air Busan компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болжээ.

Эдгээр компаниуд гуравдугаар сарын 31 гэхэд нисч эхлэх аж. БНСУ-ын Засгийн газрын энэ шийдвэр нь иргэний нисэхийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгосон Монголын төрийн бодлогоос улбаатай бөгөөд Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогод иргэний нисэхийг либералчлах бодлогын  үр дүн юм.

Дээрх шийдвэрийн үр дүнд Монгол,Солонгосын хооронд хоёр улсын Asiana Airlines, Korean air, Air Busan,МИАТ гэсэн компаниуд нислэг үйлдэхээр болж байна.

Одоогийн байдлаар зөвхөн Korean Air авиа компани дангаараа долоо хоногт 1656 суудалтай нислэг үйлдэж байгаа бол хоёрдогч авиа компани давхар үйл ажиллагаа явуулснаар суудлын тоо 50 хувиар нэмэгдэж, долоо хоногт 2500 суудлын хүчин чадалтай болох ажээ.Ингэснээр тийзний үнэ буурах юм.
Баярын оргил ачаалалтай үед Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ 890 ам.доллар буюу нэг сая вонд хүрдэг аж. Зорчигчид хоёр дахь  сонголт бий болсноор нэгдүгээрт үнэ буурах, хоёрдугаарт илүү суудал бий болох боломжтой.
Инчеон-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн онд нийт 330 мянгаад зорчигчид зорчсон бөгөөд жил бүр дунджаар нийт зорчигчдын тоо 11 хувиар нэмэгдэж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ