• Тиффанигийн 128.54 кратын алмазан зүүлт түүхэндээ гурав дах удаагаа зүүгдлээ

    2019-02-25

    Тиффанигийн 128.54 кратын алмазан зүүлт Лэди Гагагийн хүзүүнд зүүгдлээ.

    Лэди Гагагийн Оскарын үдэш гоёсон хүзүүний зүүлт эмэгтэй хүн бүрийн нүд унам эд яахын аргагүй мөн.  Яагаад гэж үү? Яагаад гэвэл 30 сая ам.долларын үнэтэй 128.54 кратын алмазан энэ зүүлт анх  бүтээгдсэнээсээ хойш  хоёр л хүний хоолойд гялалзсаны нэг нь энэ юм.

    Шелдон Уайтхаус 1957 онд.

    Хамгийн эхнийх нь 1957 онд Род арлын, Ньюпорт хотод зохион байгуулагдсан тансаг зэрэглэлийн Тиффанигийн үдэшлэг  дээр Шелдон Уайтхаус зүүж байв.

    Одре Хепбурн,1961 он

    Дараа нь 1961 онд жүжигчин Одре Хепбурн “Тиффанид барьсан өглөөний зоог” кинон дээр зүүж байсан аж.

    “Тиффанид барьсан өглөөний зоог” кинон дээр Одре Хэпбурн Тиффанигийн хүзүү, үсний гоёлыг зүүснээс гадна хожмоо эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой гэгддэг болсон Givenchy-ийн хар даашинзыг өмссөн байдаг билээ.

    “Би зүгээр л Тиффанид ухаангүй дуртай”

    “Тиффанид барьсан өглөөний зоог” кино дээрх Холигийн хүзүүн дээрх асар том хэмжээний алмазан Тиффанигийн зүүлт нь түүний хувьд аюулгүй байдлын илэрхийлэл болдог. Холи өөрийн дураар байж болох газрыг ихээр хүсэмжлэх ба зөвхөн Тиффанитай байхад л тэр газраа байгаа юм шиг аюулгүй, эрх дураараа санагддаг.

    1961 оноос хойш зүүлтийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн засварласан хэдий ч түүний өртгийн хувьд анх үнэлэгдсэн 30 сая ам.доллар хэвээр үлджээ.

    Ийнхүү Лэди Гага Тиффанигийн зүүлтийг хийгдсэнээс нь хойш 141 жилийн дараа анх удаа улаан хивсний ёслол дээр зүүж байна.

    https://www.youtube.com/watch?v=HTvXZ1y_aX8

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ