АНУ Венесуэлд улам олон хориг тавина

Венесуэлийн засгийн газар энэ сарын 23-нд “шийдвэрлэх өдөр”-ийн өрсөлдөөнд ялалт байгуулсны дараахан АНУ-аас Венесуэлд улам олон хориг арга хэмжээ авч, Венесуэлийн засгийн газарт өгөх дарамтыг нэмнэ гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпeo өчигдөр хэлсэн байна.

Тэрбээр СNN агентлагт өгсөн ярилцлагадаа “АНУ-аас Венесуэлд хүмүүнлэгийн улам их тусламж олгох магадлалтай байгаа. Бид эд материалыг Венесуэлийн хилд хүргэх өөр арга хайна. 25-нд/өнөөдөр/ Колумбад болох “Лимагийн бүлэг”-ийн хуралд АНУ бусад орнуудтай энэ асуудлаар хэлэлцэнэ” гэжээ.

АНУ-аас нийлүүлсэн эд материал саяхан Венесуэлийн хөрш Колумб, Бразилын хилд хүрсэн боловч Венесуэлийн тал тусламж хүлээж авахаас татгалзаж, Венесуэл, Бразилын хилийг хааж, Колумбатай гадаад харилцаа, улс төрийн харилцаагаа таслахаа зарласан билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ