
Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody”кино нь Шилдэг кино редактор,Шилдэг дууны найруулга,Шилдэг дууны эвлүүлэг, Шилдэг гол дүрийн жүжигчин гэсэн нийт дөрвөн номинацад дэвшиж бүгдэнд нь Оскарын шагнал хүртлээ.

“Bohemian Rhapsody”киноны гол дүр болох рок од Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рами Малек ийнхүү 37 насандаа “Оскар”-ын шагналтнуудын нэгээр тодорлоо.


Америкийн жүжигчин Рами Малек нь өмнө нь бидний мэдэхээр “The Twilight Saga” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө” кинонуудад туслах дүрийг бүтээж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй