Беларусийн ерөнхийлөгч Лукашенко: Улс орноо өөр улсад нэгтгэхийг зөвшөөрөхгүй

Өнгөрсөн долоо хоногт Беларусь улсыг ОХУ-д нэгдэх тухай яриа гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын ерөнхийлөгч Лукашенко “Бид бүрэн эрх, тусгаар тогтнолоо их үнээр олж авсан. Улс орноо хэзээ ч өөр улсад нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдлээ.

Лукашенко “Беларусын өнөөгийн олсон хамгийн том амжилт бол бүрэн эрх, тусгаар тогтнол юм. Ерөнхийлөгчийн хувьд би улс орон маань хэзээ ч өөр улстай нэгдэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Тэрбээр “Надад зөрчиж болшгүй хатуу зарчим байдаг. Эх орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалах нь хамгийн чухал зарчим мөн. Беларусь улс АНУ, ОХУ-тай өрсөлдөхөд хэцүү ч адагт хоцорч болохгүй. Иймээс шинэ технологи, шинэ эрчим хүчийг хөгжүүлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалах ёстой” гэж үргэлжлүүлэн ярьжээ.

Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээний тухай асуултад Лукашенко хариулахдаа “Бид ОХУ тус гэрээг зөрчөөгүй гэдэгт итгэж байгаагийн зэрэгцээ АНУ гэрээнээс гарсны дараа Европт пуужин байршуулах талаар санаа зовж байна. Бид ОХУ-тай хамт яаж хариу арга хэмжээ авахаа бодолцох хэрэгтэй” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ