• Шилдэг богино хэмжээний хөдөлгөөнт кино номинацийн ялагчаар “Bao” тодорлоо

     Кино урлагийнхан нэгэн дээвэр дор цугларан, шилдгүүдээ тодруулдаг “Оскар” шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Долби театрнаа үргэлжилсээр байна.

    Одоогоор “Шилдэг Visual Effects”,”Шилдэг баримтат кино”,  “Шилдэг богино хэмжээний хөдөлгөөнт кино”, “Шилдэг хөдөлгөөнт дүрслэлтэй кино”, “Шилдэг кино редактор”,  “Шилдэг дууны найруулга”, “Шилдэг гадаад хэл дээрх кино”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр”, “Шилдэг зураглал”, “Шилдэг хувцасны загвар” зэрэг номинацийн эзэд шалгараад байна.

    Шилдэг богино хэмжээний хөдөлгөөнт кино номинацийн ялагч :Бао

    Богино хэмжээний киноны нэр болох “Bao” гэдэг нь Хятадаар:
    -банш
    -эрдэнэ, үнэт зүйл гэсэн утгатай ажээ.

    https://www.youtube.com/watch?v=g2zt45rpn4k

    Шилдэг Visual Effects номинацийн ялагч:Эхний хүн

    https://www.youtube.com/watch?v=PSoRx87OO6k

    Шилдэг баримтат кино – Богино сэдэв номинацийн ялагч: Period. End of Sentence Official Trailer 

    https://www.youtube.com/watch?v=KocJP8dG1OA

    Шилдэг хөдөлгөөнт дүрслэлтэй кино номинацийн ялагчаар Spider-Man: Spider-Verse, шилдэг зураглал болон шилдэг хувцасны загвар номинацийн ялагчаар тус тус Black Panther тодроод байна.

    Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody”кино нь одоогийн байдлаар Шилдэг кино редактор,Шилдэг дууны найруулга,Шилдэг дууны эвлүүлэг номинацуудын ялагчаар тодроод байна. Тус кино нь мөн Шилдэг гол дүрийн жүжигчин номинацад Vice, A Star Is Born,At Eternity’s Gate,Green Book уран бүтээлүүдийн хамт нэр дэвшээд байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ