• Талийгаач Л.Бямбаагийн хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээх зургаан шүүгчийн нэг ажээ

    Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлт нээжээ. Энэхүү шалгагдаж буй зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ч АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

    Тэдгээр шүүгчид нь Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нар аж.

    Эдгээрээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь талийгаач Л.Бямбаагийн төрсөн хүү бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн нэгд багтсан нэгэн. Шүүгч С.Төмөрбат нь 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орлогоо 41 сая, гэр бүлийн орлогоо 21 төгрөг гэж мэдүүлсэн  байна. Мөн 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 47 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай гэж мэдүүлжээ.

    АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 шүүгчийг шалгаж эхэлсэн тухай АТГ-аас өгсөн мэдээллийг бид ЭНД нийтэлж байсан бөгөөд энэ дунд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатын нэр байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ