• ШШГЕГ:Сэжигтэн ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан

     ШШГЕГ-ын урьдчилан хорих ангид саатуулагдаж байгаад амиа хорлосон гэх шүүгч асан, Монгол улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хэрэг  олныг цочроосон. Энэ талаар ШШГЕГ-ын эх сурвалж тайлбар өгчэээ.

    ШШГЕГ-аас өгсөн тайлбараар, “сэжигтнийг шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байжээ.

    2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 цагийн орчим иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.   Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох ажээ.

    ХОЛБООТОЙ МЭДЭЭ:

    https://gereg.mn/news/15304

    https://gereg.mn/news/15239

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ