• АТГ:Талийгаачийг авлига өгөх үйл явцад хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгаж байсан

    АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2019 оны хоёрдугаар сард хийсэн ажлын тайланг танилцуулж хэвлэлийн хурал хийлээ.

    Энэ үеэр хоёр хоногийн өмнө ШШГЕГ-ын урьдчилан хорих ангид саатуулагдаж байгаад амиа хорлосон гэх шүүгч асан, Монгол улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.

    АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдуулан эхний ээлжинд талийгаачийг сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулаад байх үед амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. АТГ-аас мэдээлснээр бол талийгаач хээл хахууль өгөх авах гэмт хэрэгт хамтарч ажилласан хэмээн шалгагдаж байсан байна.

     

    Талийгаачийг саатуулахдаа АТГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан байжээ.  Түүнийг авлига өгөх үйл явцад хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгаж байсан аж. Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн  уг хэрэгт таван хүнийг саатуулаад гаргажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ